Бяцхан халбага сэрээний иж бүрдэл

(0)
42,000₮
Богино тайлбар
HEORSHE жижиг халбага, сэрээний иж бүрдэл Хүүхэд өөрөө хооллож сурах үеийг дэмжихээр бүтээсэн халбага, сэрээний иж бүрдэл. Чанартай PPSU болон силикон материалыг хослуулан бүтээсэн тул зөөлөн мэдрэмжтэй, бат бөх бөгөөд өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой.

Бяцхан гарт тохирсон загвар

Барихад эвтэйхэн бариул, хөнгөн хийц нь хүүхэд өөрөө хооллохыг хялбарчилж, гарын нарийн хөдөлгөөний чадвараа хөгжүүлэхэд тусална.

Чанартай материал

PPSU материал нь халуунд тэсвэртэй, бат бөх чанараараа онцлог.

  • BPA агуулаагүй.
  • Аяга таваг угаагч болон ариутгагчид хэрэглэж болно.
  • Эдэлгээ сайтай.
  • 180°C хүртэл халуунд тэсвэртэй.

Хүүхдийн буйланд зөөлөн

Халбага, сэрээний ирмэгийг зөөлөн, бөөрөнхий хэлбэрээр хийсэн нь хүүхдийн буйл болон ургаж буй шүдэнд зөөлөн хүрнэ. Гөлгөр гадаргуу нь хооллох үеийн тав тухыг дэмжинэ.

Загварлаг, хэрэглэхэд эвтэйхэн

Цэвэрхэн загвар, атгахад хялбар бариул нь хүүхдийн бусад хоолны хэрэгсэлтэй зохицож, өдөр тутмын хооллолтыг илүү хялбар, хөгжилтэй болгоно.

Материал: Бариул хэсэг дээд зэрэглэлийн Pacifier-graded силикон, толгой хэсэг дээд зэрэглэлийн PPSU, хайрцаг нь PP материалаар хийгдсэн. BPA агуулаагүй, латексгүй, хар тугалгагүй, фталат агуулаагүй тул эрүүл хооллох боломжийг олгодог.

Хэрэглэх заавар: 6 сараас дээш хэрэглэнэ. Аяга таваг угаагч болон энгийн гар аргаар угаана. Шинээр хэрэглэх үед буцалсан усаар угааж, ариутгаж хэрэглэнэ. Хэт химийн найрлагатай бодисоор цэвэрлэхээс татгалзах хэрэгтэй.

Анхааруулга: Бүтээгдэхүүн гэмтсэн үед шууд солих шаардлагатай. Нарны шууд тусгалаас хол хадгална. 

Pocket урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.

Одоогоор сэтгэгдэл алга байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл